Улаанбаатарт 7 хэм дулаан

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2015 оны тавдугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр, говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 5-7 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны тавдугаар сарын 03-наас тавдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 3-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-6-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.









