Автозамын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна
2015 оны 5 сарын 01

НИТХ-ын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар баталсан “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 24/04 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/265 захирамжийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан Дамбадаржаагийн уулзвар Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Улиастай гачууртын чиглэлийн 11 км автозамын ажил гүйцэтгэгчийг шуурхай сонгон шалгаруулахтай холбогдуулан сонирхогч аж ахуйн нэгжүүдээс чадамжийн мэдээллийг хүлээн авч байна. Үүнд:
- Авто замын ажлын тусгай зөвшөөрөл/ тусгай зөвшөөрлийн хуулбар хувийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх /
- Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан / 2013 он , 2014 он /
- Сүүлийн гурван жилд 3 км-ээс дээш авто замын ажил, 50 у/м-ээс дээш төмөр болон төмөр бетон гүүрийн ажил, 4 км-ээс дээш авто замын гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийж гүйцэтгэж байсан эсэх талаарх мэдээлэл, гүйцэтгэсэн бол холбогдох ажлыг гүйцэтгэсэн гэрээ, улсын комисст хүлээлгэж өгсөн акт
- Одоогийн байдлаар гүйцэтгэж буй ажлын мэдээлэл/ ажлын гэрээ, гүйцэтгэлийн хувь /
- Тоног төхөөрөмж, машин механизмийн талаарх мэдээлэл
- Ажиллах хүч, инженер техникийн ажилчдын мэдээлэл
- НДЕГ , ТЕГ, Шүүхээс тодорхойлолт авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг тус бүрийг энэ сарын 5-ны 15 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









21385
0 эможи