БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэл удахгүй эхэлнэ

2015 оны 4 сарын 29

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх сарын 5-8-ны хооронд нийслэл, сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд явагдана.

Бүртгүүлэх хүмүүс нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхан байх ёстой бөгөөд өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах   эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй гэх шаардлагуудыг хангах ёстой юм байна.

Тус шалгалтад бүртгүүлэхдээ гадаад пасспортын хуулбар,сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг, шалгалтын хураамж 24$ доллартой очиход болох аж. Харин ирэх зургадугаар сарын 02-нд бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21273
0 эможи
keyboard_arrow_up