Улаанбаатарт өнөөдөр 17 хэм дулаан

2015 оны 4 сарын 29

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны 04 дүгээр сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2015 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 30-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 5-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар  30-нд секундэд 12-14 метр, 1, 2-нд секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21262
0 эможи
keyboard_arrow_up