Хан-Уул дүүргийн фермер эрхлэгчид нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээний 3,3 хувийг хангадаг
2014 оны 4 сарын 28
Хан-Уул дүүрэгт сүүний чиглэлийн хар тарлан, алатау, семминталь, казахын цагаан толгойт зэрэг үүлдрийн цэвэр болон эрлийз 2106 толгой үхэртэй, 45 ферм үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр үхрийн 1226 нь саалинд ашиглагдаж байгаа бөгөөд хоногт 7723,8 л сүү , жилд 2,35 сая л сүү сааж нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлдэг. Энэ нь Нийслэлийн хүн амын шингэн сүүний хэрэгцээний дөнгөж 3,3 хувийг хангаж байна. Цаашид жишиг ферм, фермерийн бүс нутаг байгуулах замаар сүүний хангамжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2126
0 эможи