Манай уулчид холбоо тасарчээ

Эверестийн ноён оргилд авирахаар замдаа гарсан Монгол уулчид холбоо тасарсан таагүй мэдээлэл байна. Тодруулбал, энэ сарын тавны өдөр Эверестийн ноён оргил руу Төвдийн талаас авирахаар замдаа гарсан Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш, Уулын ОУХМ гавьяат тамирчин 73 настай Т.Гүррагчаа нар тэдний ойр тойрны хүмүүс газар хөдлөлтөөс хойш холбоо тасраад байгаа аж.
Олон улсын хэвлэлд мэдээлж байгаагаар Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверестэд цасны нуранг үүсч, олон улсын уулчид тус газарт хашигдсан, амь нас нь үхлийн ирмэгт байж болзошгүй байна хэмээн мэдээлжээ.
Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байгаа талаар ч дурдсан байна.









