“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” уралдааны төгсгөлийн шалгаруулалтад оролцох 9 анги тодорлоо

2014 оны 4 сарын 28

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотын цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги хамт олныг шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

 
 

Энэхүү уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Мөн уралдааны шалгуур, үзүүлэлтийн дагуу цэргийн анги, байгууллагуудын хөгжил нэг шатаар ахиж байгааг зохион байгуулагчид болон цэргийн анги, байгууллагууд онцолж байна.
Энэ жилийн уралдаанд 29 анги, байгууллага оролцож байгаа бөгөөд 2-р сар сараас эхэлсэн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг анги тус бүр дээр очин, дүгнэсэн юм. Ингэхдээ анги, байгууллагуудын цэргийн хотхоны тохижилт, цэргийн жагсаалын ажиллагааг гол үзүүлэлт болгож, тодруулсан бөгөөд Зэвсэгт хүчний 353,   Хилийн 0151, Зэвсэгт хүчнйи 120,  Хилийн 0164,  Зэвсэгт хүчний 032,  Зэвсэгт хүчний 311, Зэвсэгт хүчний 017,  БХИС, Зэвсэгт хүчний 150 дугаар анги төгсгөлийн шатад шалгарчээ. Эдгээр ангиудын жагсаалын  үзүүлэх тоглолт, төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 05 сарын 03-ны 11.30 цагт Их эзэн Чингис хааны талбай талбайд болно.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, байгууллагуудын хөгжил, албан хаагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгын хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгүүдэд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан шилдэг тохижилттой, жагсаалч ангийг удирдан зохион байгуулсан захирагч, даргыг орон сууцаар шагнаж, тус ангид үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, мөнгөн шагналыг олгох юм. Мөн тусгай шагналаар нэг ангийг шалгаруулж үлээвэр хөгжмийн зэмсгийн иж, 4 сая төгрөгөөр урамшуулна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2113
0 эможи
keyboard_arrow_up