4 сарын 30 Дэлхий нийтээрээ Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр

Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ныг“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр 1998 оноос тэмдэглэж иржээ. Манай улс Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламжлал болгон энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг билээ. Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхний үүрэг, оролцоо, дэмжлэг нэн чухал.
Та бүхэн хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаарх товч мэдээллийг хавсаргасан танилцуулгаас харж болохоос гадна Хүүхдийг Ивээх Сангийн www.facebook.com/pages/Save-the-Children-in-Mongoliaхаягаар зочлоорой.
Та бүхний сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.









