Хорих 439 дүгээр ангийн ялтны номын санг баяжуулах, сургалтын ном, гарын авлагаар хангах зорилгоор “Монголын хорих байгууллагын нөхөрлөл” төрийн бус байгууллагатай хамтран 4 дүгээр сарын 21-ний өдөр “Номын баяр” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр шинээр гарсан уран зохиолын номын талаарх танилцуулга, ном уншихын ач холбогдлын талаар яриа, таниулга хийж, ялтны номын санд нийт 100 гаруй ном хандивлав. “Номын баяр”-т зориулан лектор н.Нямцэрэн “Ертөнцийг үзэх үзэл”, “Хувь хүний үнэ цэнэ” сэдвээр лекц уншиж, төрийн бус байгууллагын ажилтнуудтай хамтарсан нөхөрсөг уулзалтыг зохион байгуулсан юм.Тус хорих ангиас ял эдлэгсэдийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эвсэг хамт олон бий болгох, бүлгээр ажиллах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, мэдээ мэдээллээр хангах, спортын арга хэмжээг сурталчилах зорилгоор онцгой дэглэмтэй ялтнуудын дунд “Гэмт хэрэг, зөрчилгүй эвсэг хамт олон” сэдэвт нэг сарын болзолт уралдааныг 3 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Уг болзолт уралдааны үеэр ялтнуудад тэдний сонирхсон чиглэлээр хичээл, сургалт орох, спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохиох, бие даан өөрийгөө хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах, гар урлалын бүтээл хийх зэрэг олон арга хэмжээг удирдамжийн дагуу зохион байгуулах ажээ. Энэхүү арга хэмжээ нь ялтны дундаас гарах гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулсан, тэднийг нийгэмшүүлэх, нийгмийн амьдралд хөл тавихад нь зохих үр дүнгээ өгсөн ажил болов.Мөн хорих ял эдэлж буй ялтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйд нь эерэг нөлөө үзүүлэх зорилгоор Орхон аймгийн “Эрүүл бие, идэвхтэй хөдөлгөөн” клубтэй хамтран нийт 30 гаруй ялтнуудад олон төрлийн бүжгийн сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь ялтнуудад урам зориг хайрласан, тэдний сэтгэл санааг дэмжсэн, эрүүл чийрэг амьдрах, биеэ зөв авч явах соёл сурахад нь туслалцаа үзүүлэх юм.
Хорих 439 дүгээр ангийн ялтны номын санг баяжуулах, сургалтын ном, гарын авлагаар хангах зорилгоор “Монголын хорих байгууллагын нөхөрлөл” төрийн бус байгууллагатай хамтран 4 дүгээр сарын 21-ний өдөр “Номын баяр” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр шинээр гарсан уран зохиолын номын талаарх танилцуулга, ном уншихын ач холбогдлын талаар яриа, таниулга хийж, ялтны номын санд нийт 100 гаруй ном хандивлав. “Номын баяр”-т зориулан лектор н.Нямцэрэн “Ертөнцийг үзэх үзэл”, “Хувь хүний үнэ цэнэ” сэдвээр лекц уншиж, төрийн бус байгууллагын ажилтнуудтай хамтарсан нөхөрсөг уулзалтыг зохион байгуулсан юм.Тус хорих ангиас ял эдлэгсэдийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эвсэг хамт олон бий болгох, бүлгээр ажиллах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, мэдээ мэдээллээр хангах, спортын арга хэмжээг сурталчилах зорилгоор онцгой дэглэмтэй ялтнуудын дунд “Гэмт хэрэг, зөрчилгүй эвсэг хамт олон” сэдэвт нэг сарын болзолт уралдааныг 3 дугаар сарын 20-оос 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Уг болзолт уралдааны үеэр ялтнуудад тэдний сонирхсон чиглэлээр хичээл, сургалт орох, спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохиох, бие даан өөрийгөө хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах, гар урлалын бүтээл хийх зэрэг олон арга хэмжээг удирдамжийн дагуу зохион байгуулах ажээ. Энэхүү арга хэмжээ нь ялтны дундаас гарах гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулсан, тэднийг нийгэмшүүлэх, нийгмийн амьдралд хөл тавихад нь зохих үр дүнгээ өгсөн ажил болов.Мөн хорих ял эдэлж буй ялтнуудыг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйд нь эерэг нөлөө үзүүлэх зорилгоор Орхон аймгийн “Эрүүл бие, идэвхтэй хөдөлгөөн” клубтэй хамтран нийт 30 гаруй ялтнуудад олон төрлийн бүжгийн сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь ялтнуудад урам зориг хайрласан, тэдний сэтгэл санааг дэмжсэн, эрүүл чийрэг амьдрах, биеэ зөв авч явах соёл сурахад нь туслалцаа үзүүлэх юм. - See more at: http://zasag.mn/m/court-decision/view/5321#sthash.IvTOQpk8.dpuf