“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” семинар болж байна

Монгол улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлэгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг” хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” сэдэвт семинар энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион өйхгуулагдаж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор орон нутг ийн телевиз, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтнуудад зориулан тус семинарыг зохион байгуулж байна. Семинар, хэлэлцүүлэгийн нол сэдэв нь мэдээж тоон технологийн шилжилттэй холбоотой өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалтын хувьд гарч буй шинэчлэл өөрчлөлтүүд, түүнтэй холбоотой техникийн нөхцөл шаардлага зэрэг салбарын үйлчилгээ эрхлэгчдийн чухал ач холбогдолтой асуудлууд энэ талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулгыг хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн FM радиогийн онцлог хөгжлийн өнөөгийн түвшин, студийн тоног төхөөрөмж, техникийн шийдэл, телевиз, радиогийн байгууллага дахь зохиогчийн эрхийн асуудал гэх мэт асуудлаар хэлэлцэх юм байна.









