Нийслэл болох зарим үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 28

14.00 цагт: "Шинэ бүтээл-Хүмүүс 3" үзэсгэлэнгийн нээлт болно. Баримтат гэрэл зургаар дагнадаг сонин сэтгүүл, агентлаг, гэрэл зураг сонирхогч хэн бүхэнд нээлттэй зарлагдсан энэхүү үзэсгэлэнд 31 хүний 300 гэрэл зураг ирснээс хоёр үе шаттайгаар сонгон 16 хүний 19 бүтээлийг дэлгэх болжээ. Нээлт Төв Хаан банкны “Улаан гэр” галерейд болно. 

 

14:00 цагт: Ардчилсан хүчний холбооны Эрүүл мэндийн клубээс санаачлан "Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг" кино хэлэлцүүлэгтэй. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцоно. Хэлэлцүүлэг UB MART shop-ийн чанх урд "Shonkhor tower"-т болох юм байна. 

11.30 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойн ажлын хүрээнд Гал унтраах арга зүй, норматив, тактик үзүүлэх сургалтын дөрвөн төрөлт тэмцээнийг Аврах гал унтраах 29-р ангид /Баянхошуунд байрлах/ зохион байгуулах гэж байна. 

09.00 цагт: Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Музей судлалын олон улсын хурал Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд эхлэнэ. Өнөөдөр маргааш хоёр өдөр болох уг хуралд Монгол, ОХУ, ХБНГУ, Тайвань, Казахстан зэрэг орнуудын музей судлаач, түүхч, урлаг судлаач зэрэг 60 гаруй мэргэжилтэн оролцож Ази номхон далайн орнууд соёлын өвөө хадгалж хамгаалахын зэрэгцээ соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, мөн бүс нутагт байгаль, түүх-соёлын өвийг хамгаалахаар шинээр хийгдэж буй ажлын туршлагаас хуваалцана. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2100
0 эможи
keyboard_arrow_up