Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл өнөөдөр эхэлнэ

2014 оны 4 сарын 28

Ирэх намар нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэл өнөөдөр эхлэх гэж байна. Бүртгэл ирэх сарын 16-нд дуусна. Элсэлтийг дүүрэг болон сургуулийн комисс зохион байгуулах юм. Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагч, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд элсэлтийн үйл ажиллагаа болон сургуулийн нөхцөл байдал, сургалтын онцлог, анги танхимын хүрэлцээ, элсэлтийн тоо зэргийг ил тод мэдээлэх үүрэгтэй ажиллана. 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдийг элсэлтийн шалгалт, хураамжгүйгээр нэг ангид 30-35 хүүхэд байхаар бүртгэх юм байна.

Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх аж. Мөн хүүхдээ заавал дагуулж очиж сургуульд нь бүртгүүлэх ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2094
0 эможи
keyboard_arrow_up