Гадны ажиллах хүчинд цомохтгол хийнэ

2015 оны 4 сарын 22

Уул уурхайн салбар дээр эдийн засаг нь түшиглэсэн манай улс төсвийн орлогынхоо нэлээдгүй хувийг уул уурхайгаас орж ирэх орлогоор бүрдүүлдэг. Асар их баялагтай газар нутгийн ард түмэн харин ажилгүйдэл нүүрлээд байгаа. Гэтэл энэ салбарт  ажиллаж буй хүч нь дандаа гадныхан. Тухайлбал уул уурхайн салбарт ажиллагсдын 15-20 хувь нь гадаад ажилчид байдаг тухай Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Тэдний цалин жирийн Монгол ажилчны цалинг хоёр нугалсан хэмжээтэй байдаг.  Гэтэл манай улсад хөдөлмөр эрхлэх насны 1.1 сая хүн байгаагаас үүний ердөө 3.5-хан хувь нь уул уурхайн салбарт ажилладаг гэнэ. Тиймээс энэ салбарт ажиллаж буй гадаад иргэдийг багасгах бодлогыг салбар яамнаас барьж эхэлжээ.

Үүнээс гадна гадаадаас ажиллах хүч оруулж ирэх нь нэг төрлийн бизнес болсон гэнэ. Тухайлбал, аль нэг аж ахуйн нэгж өөрийн нэр дээр ажиллах хүч оруулж ирээд өөр компанид шилжүүлэх явдал гарч байгаа. Тиймээс  ажиллах хүчний квотын зөвшөөрлийг шилжүүлэхийг хориглож, хяналт шалгалтыг чангатгах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20939
0 эможи
keyboard_arrow_up