Сургуулийн бүсийн аюулгүй орчны стандарт баталлаа

2014 оны 4 сарын 25

Мэдээллийн эрин үед хүмүүс өөрийн хүссэн мэдээллийг авах, дамжуулах, хүүхдүүд мэдээллийн технологийг ашиглан тоглох болсонтой холбогдуулан тэдгээрийн хэрэгцээг хангах, үйлчлэх байгууллагууд олноор бий болсон. Эдгээр үйлчилгээний байруудын зохион байгуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд тавих нийтлэг шаардлагыг тогтоох хэрэгцээ гарсантай холбогдуулан өнөөдөр стандартчилал хэмжил зүйн газраас интернэт кафе цахим тоглоомын стандартыг баталлаа. Энэ стандартыг хэрэгжүүлэх журам мөн тун удахгүй гарах бөгөөд энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид тогтсон стандарт, дүрэм журмын дагуу үйлчилгээ үзүүлэхээр болж байгаа юм. Мөн өнөөдрийн стандартчилалын  үндэсний зөвлөлийн хурлаар 61 сандарт хэлэлцсэний нэг нь Сургуулийн бүсийн аюулгүй орчны стандарт буюу ерөнхий боловсролын сургуулийн орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн стандарт  байсан ба энэ шинэ стандартыг Авто замын стандартчилалын техникийн хорооноос оруулж ирж, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлагдсан юм.

Зам тээврийн осолд хүүхдүүд хамгийн ихээр өртдөг учраас сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж, “сургуулийн бүс” байгуулах зайлшгүй шаардлагад энэ стандарт ихээхэн чухал нөлөө үзүүлэх учиртай. Харин хэрэгжүүлэгч болох зам тээврийн хөдөлгөөнд оролцогч жолооч, сургуулийн захиргаа, замын цагдаа нар стандартыг мөрдөж, мөрдүүлж ажиллах нь чухал байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2087
0 эможи
keyboard_arrow_up