Тээврийн хэрэгслийн албан татвар хураалт 5 дугаар сарын 30-нд дуусна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.
Одоогоор тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 69,7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 63,3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64,5 хувьтай байгааг нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа юм. Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ амралтын өдрүүдэд ажиллаж байна.
Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24 –ныг хүртэл зохион байгуулах юм. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.