Долдугаар сар хүртэл жолооны түр үнэмлэх олгоно
2015 оны 4 сарын 20

Жолооны үнэмлэхний бэлдэц хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болжээ. Тиймээс ирэх долдугаар сар хүртэл жолооны үнэмлэхийг хэвлэх боломжгүйд хүрч, түр үнэмлэх олгохоор болсон байна.
Замын цагдаагийн газраас мэдээлснээр, Замын цагдаагийн газраас дахин тендер зарласан байна. Ирэх долдугаар сараас жолооны үнэмлэх хэвлэгдэж эхлэх аж. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхийн бэлдэц хэвлэхэд багадаа 60 хоног шаардлагатай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20823
0 эможи