ХУД-ын Засаг даргын орлогч Т.Чингүнжав Швейцари Улсын “Ануннаки Минералс Менежмент”-ХК ийн ТУЗ-ын дарга Райнхолд В.Люкхардтай уулзлаа
2014 оны 4 сарын 25
2014.04.23-нд ХУД-ын Засаг даргын орлогч Т.Чингүнжав Швейцари Улсын “АНУННАКИ МИНЕРАЛС” ХК-ийн ТУЗ-ын дарга Райнхолд В.Люкхард, монгол дахь төлөөлөгч Ц.Хашбат албаны бусад хүмүүстэй гэр хорооллыг хөгжүүлэх, Нисэх, Яармагийн бүсийн дахин төлөвлөлтөнд орчин үеийн дэвшилтэт эко технологийг нэвтрүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтанд: Засаг даргын орлогч Т.Чингүнжав, ХУД-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат, ХУД-ын Өмч газрын харилцааны албаны дарга Л.Отгонбаатар, Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн дарга Б.Даваажав, Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Мэндсайхан нар оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2081
0 эможи