Оюутнууд Чингисийн талбайг угаалаа

Иргэдийн эрүүл амьдрах орчинг сайжруулах, байгууллагуудын гадна өнгө үзэмжийг сэргээх, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд оюутнууд Чингисийн талбайг угааж байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид их цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байна. Нийтлэг үйлчилгээний хэлтсээс айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэх юм байна. Аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэх юм байна. Цаг агаар дулаарч, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалт, барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас мөсийг мөн цэвэрлэх аж.









