Улаанбаатарт 10-12 градус дулаан байна

2015 оны 4 сарын 19

Малчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад зүүн зүгийн нутгаар салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20778
0 эможи
keyboard_arrow_up