Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгана

2015 оны 4 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/258 дугаар захирамж гаргав. Захирамжаар “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.
 
Улаанбаатар хотын ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслүүдийг хүлээн авч дүгнэлт гаргах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулж гүйцэтгэл үр дүнг НИТХ-ын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20736
0 эможи
keyboard_arrow_up