ХУД-т Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим байгууллаа

2015 оны 4 сарын 16

НҮБ-ын Хүн амын сан болон  Боловсрол соёл шинжлэх ухааны яам хамтран Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимыг байгууллаа. Уг танхимийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр  ХУД-ийн Насан туршийн боловсрол сургалтын төвд боллоо. Нээлтийн үеэр  Боловсрол соёл шинлэх ухааны сайд Л.Гантөмөр НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара нар оролцсон юм. Энэхүү танхим нь залуу хүмүүсийн ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн аж. Тухайлбал, бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө хянах, эрүүл, идэвхитэй, аюул эрэсдэлгүй бүтээлч амьдралаар амьдархад чиглэсэн зөв шийдвэр сонголт хийх зэрэг чухал чанарыг нь нээн илрүүлэх ач холбогдолтой юм байна. 

Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар , НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр МУ-ын засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүл буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд уг танхимыг байгуулж байгаа юм.

123
123
123
123
123
123
123
123
123
123
123
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20628
0 эможи
keyboard_arrow_up