Р.Чойном дахин мэндэлнэ
2015 оны 4 сарын 15

Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн дэргэдэх “Тамга” уран бүтээлийн нэгдэл “Залуу нас” утга зохиолын дугуйлан долоо хоног тутам хичээллүүлэхээр болжээ. Шинэ залуу уран бүтээлч бусдадаа шүлгээ уншаж, харилцан биенээсээ суралцах, өнөө цагийн утга зохиолын сор болсон ахмад, дунд үеэийн уран бүтээлчидтэй уулүаж зөвлөгөө авах боломжтой аж. Дашрамд дуулгахад, “Өд” сангаас залуу уран бүтээлчдийн зохиол бүтээлийг олон нийтэд сурталчлах, утга зохиолын шинэ содон мэдээлэл хүргэх зорилгоор долоо хоног тутмын “Залуу нас” сонинг эрхлэн гаргахаар болжээ. Уг сонин болон утга зохиолын дугуйнгийн нээлтийг Р.Чойномын цагаадсан өдөр буюу энэ сарын 26-нд хийх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20589
0 эможи