Бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хороодод онлайн системээр бүртгэх нээлтийн үйл ажиллагаа ХУД-т амжилттай боллоо
Иргэний бүртгэлийн зарим төрлийн бүртгэлийг хороодод бүртгэх үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 24-нд тус Хан-Уул дүүргийн 8-р хороонд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд УБЕГ-ын дэд дарга Д.Энхцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НУБГазрын дарга Б.Байгалмаа, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ХУД-ын Тамгын газрын дарга Л.Үнэнбат, худ-ЫН Бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Очир, ХУД-ын 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа нар оролцлоо. Тус үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж иргэд болон нээлтэнд оролцогчдод баяр хүргэлээ.
УБЕГ-ын дэд дарга Д.Энхцэцэг төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор хорооноос иргэнд иргэний бүртгэлийн 5 төрлийн бүртгэлийг шинээр нэмж бүртгэх болсон тухай мэдээллийг иргэдэд хүргэлээ. Хан-Уул дүүргийн 8-р хорооны Улсын бүртгэгч Ж.Мөнхжаргал нь нээлтийн үйл ажиллагааны үеэр 19 иргэнд бүртгэл хийж, 50 гаруй иргэдэд үйлчиллээ. Үүнд:
1. Төрсний гэрчилгээний дахин олголтын бүртгэл-4
2. Гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтын бүртгэл-2
3. Байнгын оршин суугаа газрын хаягийн лавлагаа -6
4. Иргэний цахим үнэмлэхний лавлагаа -5
5. Гэрлэлтийн бүртгэл-2 нийт 19 иргэнд иргэний бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж, гэрлэлтээ батлуулсан 2 хосын гэрлэлтийг ёслолтойгоор бүртгэж, гэрчилгээг нь гардуулан олголоо.
ХУД ЗДТГ









