Нойтон цас их хэмжээгээр орж хүйтэрч, шуурахыг анхааруулья

2015 оны 4 сарын 14

Ус,  цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 4 дүгээр сарын 13-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 14-ний өдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, 15-ны өдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ. Иймд  нийт иргэд, малчдад малтайгаа уруудах, төөрөх,  хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, эвдрэх, шатахуун дуусах, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг тухай бүр хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20559
0 эможи
keyboard_arrow_up