Сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөнө
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 246, 05 дугаар тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгооор сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тэмцээний I шат буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 17-ны дотор зохион байгуулж, давхардсан тоогоор нийслэлийн 8 дүүргийн 100 сургуулийн 3000 гаруй сурагчид оролцсон байна.
II шат буюу Нийслэлийн шигшээ тэмцээнийг маргааш буюу 04-р сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Монгени сургуулийн зааланд зохион явуулах юм. Нийслэлийн шигшээ тэмцээнд нийслэлийн 8 дүүргээс шалгарсан 26 сургуулийн 32 багийн 400 гаруй сурагч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Тэмцээнд сурагчид бага, дунд, ахлах насны ангилалаар ур чадвар, авъяасаа сорин өрсөлдөх юм.