Бага багтаамжийн автобусны чиглэлд өөрчлөлт орууллаа

2014 оны 4 сарын 25

Нийслэлийн Тээврийн газар нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг Монгол улсын стандарт MNS 4598-2008 шаардлага хангасан их багтаамжийн автобусаар зохион байгуулах ажлын хүрээнд цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан бага оврын автобусны чиглэлийн хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлаж, үйлчилгээний сүлжээг өөрчлөн зохион байгуулж ирсэн.  Нийслэлийн хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл болон автобусны тоо нэмэгдэж, энэ нь автозамын ачаалал, түгжрэл үүсэхэд нөлөөлөөд байгаа билээ. Тиймээс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төв гудамж, замаар давхцал ихтэй явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулан бусад гудамж замаар явуулах, авто замын нөхцөл муутай, алслагдсан суурьшлын цэгүүдэд бага багтаамжийн автобусаар үйлчилгээг богино эргэлтээр явуулан их багтаамжийн автобусны чиглэлүүдтэй холбож, давхцлыг бууруулах төлөвлөлтийг хийгээд байна.
Тодруулбал бага багтаамжийн автобусны чиглэлийн давхцал ихтэй, хөдөлгөөний ачаалал түгжрэл үүсгэж байгаа гол гудамж, замууд болох “Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурыг гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс баруун чиглэл”-ийн замуудад бага багтаамжийн автобусны чиглэлийн хөдөлгөөнийг хязгаарласан нэмэлт өөрчлөлт хийж энэ сарын 23-ны өдрөөс эхлэн мөрдөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2049
0 эможи
keyboard_arrow_up