Улаанбаатарт 20 хэм дулаан

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхитай, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод Монголын талаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар дулаарна.









