Нийслэлд болох зарим үйл явдлын тойм

2014 оны 4 сарын 25

09:00 цагаас Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Монголын хуульчдын холбоо, түүний Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос зохион байгуулах Сургагч багш бэлтгэх сургалтын нээлт Хуульчдын танхимд болно.

 

09:00 цагаас Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон Арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг зохицуулалтын хүрээний мэргэжлийн холбоодын төлөөлөгч, орон нутаг дахь төлөөлөгчдийг оролцуулсан хурал зохион байгуулах гэж байна. Хурал Монгол банкны хурлын танхимд болно. 

09:30 цагаас Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал хэмжил зүйн газар болно.

10:00 цагаас "Хот суурин газрын шарилж, хөл газрын ургамалтай тэмцэх арга хэмжээг зохион байгуулах салбар дундын уулзалт" болно.

11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөрдөгч, тусгай ажилтнууд лекц уншиж мэдээлэл өгнө. 

10:00 цагаас Багшийн хөгжлийн ордны 405 тоотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг 21 аймгаас ирсэн багш мэргэжилтнүүд өөрсдийн арга туршлагаа бусадтай хуваалцана. Хөдөө орон нутагтаа хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага юу болохыг сэтгүүлчид та бүхэн ирж сурвалжлаарай.

14:00 цагаас Нийгэмд хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг хүргэх, өөрийн үзэл бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлж, хэл ярианы баялгаа нэмэгдүүлэх, тайзны соёл, илтгэх урлагт суралцах, жинхэнэ уран илтгэгч удирдагч болон хөгжихөд түлхэц болох зорилгоор “Сурагчийн индэр” илтгэлийн тэмцээн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно. 

Монголньюс мэдээллийн төвд

12:30 цагаас Орон нутгийн нийтийн аж ахуйн удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Хэвлэлийн Хүрээлэнд

11:00 цагаас Цаазлагдсан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганд хоёр дахь удаагаа хүргүүлж байгаа талаар тэдний үр хүүхэд мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2041
0 эможи
keyboard_arrow_up