ТЭДИ төвийн гар утасны засварчид шалгагдаж эхэллээ

2015 оны 4 сарын 11

"Тэди" төвийн засварчид үйлчлүүлэгчээ зодож танхайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, хоёр давхрын 10 дугаар  лангууны гар утасны засварчин үйлчлүүлэгч Г-гийн “Sony” маркийн гар утсыг засна гэж аваад ашиглах боломжгүй болгож эвдсэнээс үүдсэн танхайн хэрэг гарчээ.

Хохирогч  эвдлүүлсэн гар утсаа засч өгөх хууль ёсны шаардлага тавьсныг  эсэргүүцсэн төдийгүй тэнд ажилладаг гэх Ж нь асуудалд хөндлөнгөөс оролцож, хохирогч Г-г олон нийтийн өмнө хэл амаар доромжилж,  зодож танхайрсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20403
0 эможи
keyboard_arrow_up