Оюутнууд 6 сарын 30 ны өдрийг хүртэл автобусанд үнэгүй явна

2015 оны 4 сарын 10

6 сарын 1 ний өдрөөс эхлэн Оюутнууд автобусаар үнэгүй зорчих уу эсвэл мөнгөө төлж явах уу гэдэг асуудал маргаантай хэвээр байна. Харин энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Монголын оюутны холбоо мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлдээ: Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн худал ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байгааг Монголын Оюутны Холбооноос албан ёсоор няцааж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор 06 сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд та бүхэн дээрх өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм. Нийтийн тээвэртэй холбоотой санал гомдлоо 11-326 352 утсаар мэдэгдэнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20390
0 эможи
keyboard_arrow_up