Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Гадаадын улс орнууд руу аялал жуулчлал болон албан ажлын шугамаар явахад нэн тэргүүний асуудал бол виз байдаг билээ. Тэгвэл зарим улсын гадаад паспортууд 159-173 хүртэлх оронд визгүйгээр зорчих эрхтэй байдаг гэнэ. Ингээд та бүхэнд дэлхийн хамгийн “хүчирхэг” паспортуудыг танилцуулж байна. Энд багтсан паспортууд ихэвчлэн гадаад орнуудад аялах эрх дээр суурилсан болно.
10. Лихтенштейн – 159 оронд визгүйгээр зорчих эрхтэй
9. Малайз болон Мальта – 163 оронд визгүйгээр зорчих эрхтэй
8. Исланд – 165 оронд визгүйгээр зорчих эрхтэй
7. Өмнөд Солонгос – 166 оронд визгүйгээр зорчих эрхтэй
6. Австрали, Сингапур, Грек – 167 оронд визгүйгээр зорчих эрхтэй
5. Швейцарь, Австри, Шинэ Зеланд – 168 оронд визгүйгээр зорчих эрхтэй
4. Ирланд, Канад, Франц, Япон, Норвеги, Португал, Испани – 170 оронд визгүйгээр зорчих эрхтэй
3. Итали, Бельги, Нидерланд – 171 оронд визгүйгээр зорчих эрхтэй
2. АНУ, Герман, Дани, Люксембург – 172 оронд визгүйгээр зорчих эрхтэй
1. Их Британи, Швед, Финлянд – 173 оронд визгүйгээр зорчих эрхтэй
Харин Монгол Улсын иргэд Беларусь, Хонконг, Гүрж, Израиль, Казакстан, Киргиз, Куба, Макао, Малайз, Сингапур, Украин, Филиппин, Хятад, Турк, Лаос, Тайланд, Серби, ОХУ гэсэн 18 оронд визгүйгээр 14-90 хүртэл хоног зорчих эрхтэй байдаг юм байна.









