Газар өмчилж авсан иргэдийн газар өмчлөлийн гэрчилгээг олгож байна

2015 оны 4 сарын 09
2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг
1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн.
Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан ч сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа тул ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.

Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:
-    Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
-    Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
-    Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
-    Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
-    Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр
    
                      
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20296
0 эможи
keyboard_arrow_up