Монгол-Солонгосын барилгын салбарынхан чууллаа

2014 оны 4 сарын 24

Энэ оны 03 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Монгол-Солонгосын барилгын салбарын хөрөнгө оруулалт, шинэ техик технологи” сэдэвт бизнес форум боллоо.
Уг форумд Монголын талаас БХБ-ын сайд Ц.Баярсайхан, ББМҮБХЗГазрын дарга Б.Цэдэнсамба, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мэндбаяр, Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Б.Ганболд, ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн газрын ахлах мэрэгжилтэн, МБМҮХолбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оч, МҮХАҮТ-ын БНСУ дахь төлөөлөгч “Далайн салхи” нийгэмлэгийн тэргүүн Б.Батгэрэл  БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны удирдлагууд болон Солонгос, Монголын 150 гаруй бизнес  эрхлэгчид оролцлоо.

БХБЯ-ны Газрын дарга Б.Цэдэнсамба Монголд хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүдийн талаар, Дэд бүтэц төслийн танилцуулгыг БХБЯ-ны төслийн захирал Б.Ариунболд, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн ЗД-ын Хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг нар дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол улсад хөрөнгө оруулалтын шинэчилсэн хууль батлагдсантай холбогдуулж ЭЗХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн  З.Төгөлдөр хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бий болсон талаар танилцуулж чөлөөт ярилцлага боллоо.

Eugene Корпорацийн Бетон зуурмагийн үйлдвэртэй танилцаж БНСУ-ын бетон зуурмагийн болон асфальт бетоны үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний  чанар, маркетингийн судалгааг хянах систем хэрхэн нэвтэрч, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж буйтай танилцлаа. Энэ корпорацийн Muhan Control Co.LTD үйлдвэрийн хяналт явуулах EURAS системийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцлаа. Монголд ажиллаж буй Солонгосын техник технологитой бетон зуурмаг болон асфальт бетон, дүүргэгч материалын 17 үйлдвэрт МН-3500 программ, энэхүү системийг хэрэгжүүлснээр дэлхийн хаана ч байгаа өөрийн систем суурилуулсан үйлдвэрийн технологийн чанар, аюулгүй байдлыг хянах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2028
0 эможи
keyboard_arrow_up