АТГ: МАХН-ын дарга Н.Энхбаярыг дүүтэйгээ ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна

2015 оны 4 сарын 08

МАХН-ын дарга Н.Энхбаяр сар шинийн өдрүүдэд эх орондоо ирээд буцсан. Түүнийг ирсэн өдрүүдэд АТГ-аас дахин дуудаж, байцаалт өгөхийг шаардсан. Улмаар хүчээр авч явахыг завдсан хэмээн МАХН-аас мэдээлж байсан. Тухайн үед АТГ-аас ямар нэгэн тайлбар өгөөгүй. Харин өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийх үеэр энэ талаар тодруулахад “Н.Энхбаяртай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаад харьяаллын дагуу манайд шилжүүлсэн. Н.Энхбаярыг Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа. Н.Энхтуяа, Б.Хуяг, Н.Энхбаяр нарын хэн ч манайд мэдүүлэг өгөөгүй. Эдгээр хүмүүсийг АТГ-т газарт ирж мэдүүлэг өгөхийг хүлээж байна” гэв.

Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хувьд Олон улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа юм.

Н.Энхбаярыг энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх “Империал Гоулд” компанийн өмчлөлийн байрыг намдаа Америкийн иргэн А.Генсбург гэгчээс худалдан авсантай холбоотой хэргээр шалгаж байгаа юм. Тодруулбал, анх 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь төлж чадаагүй гэдэг. Тиймээс А.Генсбург нь онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдаад гомдол гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20258
0 эможи
keyboard_arrow_up