Иргэд бүртгэлийн үйлчилгээг хорооноосоо авна

2014 оны 4 сарын 24

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд иргэний улсын бүртгэлийн зарим нэг төрлийн бүртгэлийг хорооноос үзүүлэх ажлыг эхлүүллээ.

Үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа нээж, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайз, Нийслэлийн Улсын Бүртгэлийн газрын Бүртгэл статистикийн хэлтсийн дарга Н.Наранцэцэг, дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвийн мэргэжилтэн Б.Зулцэцэг, 5 дугаар хорооны Засаг дарга С.Бат-Өлзий, Хорооны ажлын алба, иргэдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр, “Засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд бүртгэлийн зарим үйлчилгээг үзүүлж байгаа нь бидний цаг завыг хэмнэж, төрийн үйлчилгээг зөв цагт ойртуулж байгаа нь ач холбогдолтой ажил” гэж иргэд онцолж байв.

Ийнхүү Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор цаашид УБЕГ-аас иргэддээ хорооноос иргэний улсын бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг үе шаттайгаар шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн  5 дугаар хороонд иргэний улсын бүртгэлийн зарим нэг төрлийн бүртгэлийг хорооноос үзүүлэх ажлыг эхлүүллээ.

Үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа нээж, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Ц.Батцайз, Нийслэлийн Улсын Бүртгэлийн газрын Бүртгэл статистикийн хэлтсийн дарга Н.Наранцэцэг, дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга Г.Баатарзориг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвийн мэргэжилтэн Б.Зулцэцэг, 5 дугаар хорооны Засаг дарга С.Бат-Өлзий, Хорооны ажлын алба, иргэдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр, “Засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох хороонд бүртгэлийн зарим үйлчилгээг үзүүлж байгаа нь бидний цаг завыг хэмнэж, төрийн үйлчилгээг зөв цагт ойртуулж байгаа нь ач холбогдолтой ажил” гэж иргэд онцолж байв.

Ийнхүү Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөнгөн шуурхай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор цаашид УБЕГ-аас иргэддээ хорооноос иргэний улсын бүртгэл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийг үе шаттайгаар шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. - See more at: http://city.time.mn/content/44539.shtml#sthash.YTpsGu2u.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2025
0 эможи
keyboard_arrow_up