Улаанбаатар 4-6 хэм дулаан байна

2015 оны 4 сарын 08

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын саваар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 09-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 9-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 10,11-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 9-нд зүүн зүгийн нутгаар, 10-нд Алтайн уулсаар,  11-нд баруун болон говийн нутгаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20222
0 эможи
keyboard_arrow_up