Өнөөдөр "Ардчиллын" баярын өдөр

2015 оны 4 сарын 07

Өнөөдөр Ардчиллын баярын өдөр тохиож байна. Монгол оронд ардчиллын анхны цуглаан болсон 1989 оны арванхоёр дугаар сарын 10-ны түүхт өдрийг жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал урт удаан хугацаанд хөгжлийн амаргүй давааг туулан урагшлахдаа үргэлж нэг зорилгын төлөө эв эеэ хичээх, нэгдэж нийлэх чиглэлд хөгжлийн замаа засч, үр дүнд нь ардчиллын төлөөх бүх намууд нэгдэн Ардчилсан нам болон төлөвшсөн билээ.  Мөн 2000 оны 12-р сарын 06-ны өдөр өдгөөгийн Ардчилсан нам Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн 6 хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан юм.
Энэ хүрээнд өнөөдөр Ардчилсан намын байранд "4:11" сэтгүүлчидтэй хийх уулзалт зохион байгуулж, "Баялаг бүтээгчдэд талархъя" сэдэвтэй уулзалтыг Төрийн ордонд15 цагт хийхээр болжээ. Энэ жил Ардчиллын баярыг 12-р сарын 06-наас 10-ны өдрүүдэд өргөн хүрээтэй тэмдэглэх юм.


89

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20179
0 эможи
keyboard_arrow_up