04 дүгээр сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ

2015 оны 4 сарын 07

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар төгсгөлийн тоогоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалт зуны цагийн хуваарьт шилжинэ гэж Замын Цагдаагийн газраас мэдээллээ.

Дугаарын хязгаарлалтын өвлийн цагийн хуваарийг 08.00-20.00 цаг байсан бол зуны цагийн хуваарь 07.00-22.00 цаг болж өөрчлөгдөн бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэхээр болжээ. Иймд 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих тул Та бүхэн журмаа биелүүлж замын хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20177
0 эможи
keyboard_arrow_up