Эрчим хүчний салбарын шуурхай ажиллагсад зөвлөлдлөө

2014 оны 4 сарын 24

Эрчим хүчний салбарын тэргүүн фронт дээр ажилладаг Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шуурхай ажиллагсадын 12-р зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнийг хоёр жилд нэг удаа хийдэг бөгөөд шуурхай ажиллагааны өмнө тавигдаж байгаа зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулдаг байна. Энэ удаагийн зөвлөгөөнд хот хөдөөгийн 34 байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Өнөөдрийн зөвлөгөөнөөр шуурхай ажиллагааны ажиллагсдын ажлын алдаа дутагдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, горим төлөвлөлт, тооцоо судалгааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, эрчим хүчний зах зээлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар  зэрэг олон асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2013
0 эможи
keyboard_arrow_up