“Нарантуул” зах энэ сарын 12-ныг хүртэл амарна

2014 оны 2 сарын 03

 “Нарантуул” захынхан шинийн нэгний өдрөөс эхлэн жил бүр  14 хоног амардаг уламжлалтай. Энэ жил ч мөн хоёрдугаар сарын 12-ныг хүртэл амрах юм байна. Харин  “Да хүрээ трейд” худалдааны төв өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бол “Хархорин”, “Хүчит шонхор” захууд маргаашаас хэвийн ажиллаж эхэлнэ. Бусад үйлчилгээний салбарынхан нийтийн хоол, ресторан баар, цэнгээний газар, үсчин8 гоо сайхны салонууд өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллах юм байна. Нийтийн тээврийн хувьд маргаашийг дуустал баярын хуваариар үйлчлэх бөгөөд захиалгат үйлчилгээ нь ч мөн хэвээр байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
201
0 эможи
keyboard_arrow_up