Улаанбаатарт 7 хэм хүйтэн

2015 оны 4 сарын 05

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнгөрсөн хоногуудад ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй цас орж, хүйтэрсэн тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаа ихтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 06-наасдөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6,7-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20092
0 эможи
keyboard_arrow_up