Канад Улсад туршлага судалж байна
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөр тэргүүтэй албаны төлөөлөгчид Канад Улсын Калгари, Ванкүвер хотуудын хот төлөвлөлт, замын технологи, газар зохион байгуулалт, хог хаягдлын ашиглалт, орон сууцийн корпрацийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Томилолтын баг 04 сарын 20-ны өдөр Калгари хотын баруун зүгт байрлах өндөр уулын нөхцөлд тавигдсан зам, тунелийн барилга, зохион байгуулалттай танилцсан бол 21-ний өдөр Калгари хотын Их сургуульд очиж танилцжээ. Энэ үеэр хотын захиргааны албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх асуудлаар холбогдох албаныхантай ярилцсан байна. Мөн тус хотын зам ангийн ажил, хайрганы карьер, агуулах болон зам цэвэрлэгээний технологи, ундны ус, бохир усыг цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Нийслэлийн Засаг даргын “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу гадаадад томилолтоор ажилласан нийслэлийн удирдлагуудын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад албаныхны 04 сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд Канад Улсад ажиллаж буй зардлын тайланг танилцуулж байна.