Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсээр байна

2015 оны 4 сарын 02

Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт  бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, цочмог халдварт өвчин бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 376 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 108 тохиолдол (28.8%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Иймд уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр мэргэжлийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжийг өгч байна.

Эцэг эхчүүдэд:

. Хүүхдийг 9 сартай, 2 настайд нь УГУ /улаанбурхан, гахайн хавдар, улаанууд/ вакцинд хамруулах;

. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх;

. Нярай болон бага насны хүүхдийн асаргааг сайжруулж, чийрэгжүүлэх;

. Хүүхдэд амин дэмээр баялаг хоол хүнс өгөх /үзэмний шүүс уулгах, А болон бусад аминдэм өгөх/;

. Гэр орноо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;

.  Жирэмсэн эхчүүд өөрийн эрүүл мэндэд анхаарч, биеэ эрүүл, чийрэг байх;

. Хүүхдийг хөхөөр хооллох:

. Харъяа дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд хандан, 0-5 насны хүүхдүүдийг улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулах;

. Насанд хүрэгчид ажил, амралтаа зөв зохицуулан, өөрийн эрүүл мэндэд анхаарах;

Хүүхдийн байгууллагад:

. Цэцэрлэг, сургуулийн эмч нар хүүхэд хүлээн авахдаа эрүүл мэндийн үзлэг, тандалт хийж, эмнэлзүй, тархвар судлалаар уг халдварын сэжигтэй хүүхдийг гэрт нь буцааж, харъяа эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д яаралтай мэдээлэх;

. Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;

. Үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд амин дэмээр баялаг хоол хүнс, жимсний шүүс түлхүү өгөх;

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20029
0 эможи
keyboard_arrow_up