Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд зөвлөлдөж байна

2015 оны 4 сарын 02

Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХААИС, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, мөн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хамтран хөдөө аж ахуйн салбарын дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрхэн шинэчлэх болон энэ салбарт хэрэгтэй хүний нөөцийг хэрхэн бэлтгэх асуудлаар зөвлөлдөж байна.
“Хөтөлбөрийн шинэчлэл-Хамтын ажилллагаа” нэртэй энэ зөвлөгөөнөөр ХАА-н салбарыг дээд боловсролтой мэргэжилтнээр хангах үндсэн чиг үүргийн дагуу тус сургуулийн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг зөв оновчтой тодорхойлж, үүнтэй уялдуулан сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийхийг зорьж байгаа юм. Иймээс ажил олгогчдод ямар ур чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байгаа, хөдөлмөрийн зах зээл байдаг ч мэргэжлээрээ ажилладаггүйн шалтгаан зэрэг өргөн хүрээтэй асуудлаар зөвлөгөөнд оролцогчид саналаа хэллээ.
ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын шинэчилэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлж, бодлого боловсруулагч, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд юун дээр анхаарах талаар бодитой дүгнэлт гаргаж, хөтөлбөртөө тусгахад уг зөвлөгөөнийг зорилго оршиж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20020
0 эможи
keyboard_arrow_up