Цахилгааны үнийн тарифыг зуны цагийн хуваарьт шилжүүллээ
2015 оны 4 сарын 01
Цагийг зуны хуваарьт шилжүүлсэнтэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тоооцох үнэнд өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрчлөлтийн хувьд айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацааг нэг цагаар урагшлуулсан ба энэхүү шийдвэрийг жил бүр улс даяар зуны цагийн хуваарьт шилжсэний дараа буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1 хүртэл мөрдөж, харин хүйтний улирлуудад өмнө нь мөрдөж байсан цагт шилжүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19934
0 эможи