Улаанбаатарт 10 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар ахиухан хэмжээний хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2015 оны дөрөвдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун өмнөд хэсэг, говийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир , Тэс голын сав газраар 1-6 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг53 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 02-ноос дөрөвдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 2-нд баруун болон төвийн нутгаар, 3, 4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 2-нд зарим газраар секундэд 12-14 метр, 3-4-нд говь талын нутгаар, 5-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хүйтнээс 2 хэм дулаан байна.









