Тэмээний ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгоно

2015 оны 3 сарын 31

Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа.

Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд тушаасан ноосонд урамшуулал олгохдоо ноосны чанар, боловсруулах үйлдвэрийн эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас бусад бүс нутагт үржүүлж байгаа бүдүүвтэр ноост болон нутгийн монгол хонины ноосны кг тутамд 1000, хяргаж бэлтгэсэн тэмээний ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал тус тус олгохоор  журамд заажээ.

Ноосны чанараас хамаарсан ялгавартай урамшууллыг олгодог болсноор нарийн, нарийвтар ноост хонины тоо толгойг нэмэгдүүлэх, үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болж, энэ нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19895
0 эможи
keyboard_arrow_up