Монголын Залуучуудын Холбооны V их хурал болж байна

2015 оны 3 сарын 30

Хаврын дунд сарын шинийн 8-ны билигт сайн өдрийг тохиолдуулан Монголын залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо цоо шинэ түүхийн хуудас эхлүүлэх V их хурлаа хийж байна. 12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах  зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Түүнчлэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү V Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс МЗХ-ны идэвхтэн сонгуультнууд болох 21 аймаг, 9-н дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо,  Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын 250 орчим залуус оролцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19856
0 эможи
keyboard_arrow_up