10 хүн өндөгнөөс хордого авчээ
2015 оны 3 сарын 30

Нийслэлийн БГД-ийн XXII хорооны зарим оршин суугч хоолондоо хордсон нь тогтоогджээ. Тэд энэ сарын 23-ны орой гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээс өндөг авцгаасан байна. Нийт 10 хүн өндөг идсэнээс есийнх нь дотор муухайрч, гэдэс нь дүүрэн, бөөлжиж суулгах зэргээр хордлогын шинж тэмдэг илэрсэн аж. Одоогоор найман хүн хэвтэн эмчлүүлж, нэг нь өрхийн эмчийнхээ хяналтад байгаа юм байна. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, зовиурууд нь багасчээ. Өдгөө 10 хүнээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторид нарийн шинжилж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19826
0 эможи