Сүрьеэтэй өвчтөнүүдийг өдрөөр эмчлэх боломжтой

2015 оны 3 сарын 30

Манай улс 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 11 төсөл боловсруулан батлуулж “Глобаль” сангаас нийт 44 сая ам.долларын санхүүжилт авсан байдаг.. Өнгөрсөн хугацаанд тус сангийнхан ХӨСҮТ-д олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэх 60 ортой тасаг, Хорихын клиникт 10 ортой тасаг, өвчлөл өндөртэй зарим аймагт сүрьеэгийн кабинет нээж өгчээ. Түүнчлэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүст зориулсан өдрийн эмчилгээний цэгүүдийг үе шаттайгаар нээж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаад байна. Ингэснээр бага зардлаар олон өвчтөн эмчлэх боломж бүрджээ. Өдрийн эмчилгээний цэгүүдийг ХӨСҮТ, СЭМҮТ, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд нээжээ. Мөн Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт нээгээд буй. Үүнд нийт 92 мянга гаруй ам.доллар зарцуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19823
0 эможи
keyboard_arrow_up